FreeBSD хэрэглэгчдэд зориулж график горимоор хангахын тулд X11-г ашигладаг. X11 бол Х Цонхот системийн чөлөөтэй түгээгддэг хувилбар бөгөөд Xorg-д (болон энд дурдагдаагүй бусад програм хангамжийн багцуудад) хийгдсэн байдаг. X11-ийн Анхдагч бөгөөд албан ёсны хувилбар нь X.Org сангаас гаргасан Xorg бөгөөд түүний лиценз нь FreeBSD-ийн лицензтэй ижил төсөөтэй билээ. Мөн FreeBSD-д зориулсан худалдаж авч болохоор Х серверүүд байдаг.
X11-н дэмждэг дэлгэцтэй холбоотой төхөөрөмжийн талаар Xorg вэб хуудаснаас хараарай.
Энэ бүлгийг уншиж дууссаны дараа та дараах зүйлсийг мэдэх болно:
X Цонхот системийн төрөл бүрийн бүрдлүүд болон тэд хэрхэн хоорондоо хамтарч ажилладаг тухай.
X11-г хэрхэн суулгаж тохируулах.
Төрөл бүрийн цонхот орчныг хэрэглэх.
TrueType төрлийн үсгийн маягийг X11 дээр хэрхэн хэрэглэх.
Өөрийнхөө системийг график горимд хэрхэн нэвтрэлт хийлгэх тухай (XDM).
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
Гуравдагчдын бүтээсэн програмыг хэрхэн суулгах тухай мэддэг байх хэрэгтэй (Бүлэг 5).
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо
барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org> хаягаар
цахим захидал явуулна уу.